Баянгол дүүргийн СӨХ хангалтгүй ажиллаж байна

2014 оны 6 сарын 29

Нийслэлийн Баянгол дүүргийн иргэд, оршин суугчдын хүсэлт, санаачилгаар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулах, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Сууц өмчлөгчдийн холбоодын туршлага, ажлын арга барилыг нэвтрүүлэх зорилгоор 2014 оны хоёрдугаар сарын 10-наас арванхоёрдугаар сарын 10-ныг хүртэл “Сууц өмчлөгчдийн холбоогоо шинэчилье, сайн туршлагыг нэвтрүүлье” аяныг зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Уг аяны хүрээнд Сууц өмчлөгчдийн холбоодын улирлын санхүүгийн төлөвлөгөө, үйл ажиллагааны тайлан,   удирдах зөвлөлийн хурал, үр ашгийн тооцоо, цэвэрлэгээ, үйлчилгээ, орчны тохижилт, дүүрэг хорооноос зохион байгуулсан ажилд оролцсон байдал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн дэд сэдвийн хүрээнд 23 үзүүлэлт бүхий шалгуур үзүүлэлтээр тухайн хорооны нутаг дэвсгэрт байрлах сууц өмчлөгчдийн холбоодыг улирал бүр дүгнэж хангалттай болон хангалтгүй ажиллаж буй сууц өмчлөгчдийн холбоодыг иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлэх ажлыг зохион байгуулсан байна.

Гэтэл энэ оны нэгдүгээр улирлрын үзүүлэлтээр шалгаруулахад "Тэмүүлэл", “Эв нэгдэл – 35”, "Өнөр хороолол", "Буянт өргөө", "Баянгол - Дэлгэрэх" СӨХ “бүрэн хангалттай” үнэлгээ авсан ббайна. Харин “Баянбүрд”, “Замчдын өргөө”, “Дако”, “Сити 18”,  “Булган” СӨХ “хангалтгүй” гэсэн үнэлгээ авчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5098
0 эможи
keyboard_arrow_up