Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

2017 оны 12 сарын 12

Arslan.mn

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байна.

2017 оны 12 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын  нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон зүүн  аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор,  Завхан голын эх, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө,  Туул голын сав газар болон Дорнод Монголын тал нутгаар 14-19 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 11-13 хэм хүйтэн байна.

2017 оны 12 дугаар сарын 13-наас 12 дугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 13-нд баруун зүгийн нутгаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 13-нд нутгийн зүүн хагаст, 14,15-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс,Хэрлэн, Онон, Улз,  Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 20-25 хэм,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50969
0 эможи
keyboard_arrow_up