Цахим худалдааг хөгжүүлэхэд юу саад болж байна вэ?

2017 оны 12 сарын 11

Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээлснээр дотоодод интернет хэрэглэгчдийн тоо 2010 оноос 22 дахин өсөөд байна. "Kantar TNS" олон улсын судалгааны компани “Connected life” нэртэй судалгааг жил  бүр хийж, цахим хэрэглэгчдийн өөрчлөлт хандлагыг тогтоодог байна. Энэ онд нийт 57 орны 70 мянган хүний дунд хийсэн судалгаагаар Монгол Улсын интернет хэрэглэгчдийн 63 хувь нь ухаалаг гар утаснаасаа төлбөр тооцоо хийх сонирхолтой гэсэн дүн гарчээ. Харин Монгол Улсад цахим худалдаа эрхлэхэд учирч байгаа бэрхшээл нь хүргэлтийн асуудал байгаа аж. Цаашид "Орон нутагт цахим худалдааг өргөжүүлбэл зах зээлээ огцом тэлэх боломжтой" гэж “Цахим худалдаа хөгжлийн төв” Төрийн бус байгууллага мэдээллээ. Мөн төлбөр тооцоо болон технологийн шийдэл зэрэг асуудлыг хамтран шийдэх нь цахим худалдааны салбар хөгжихөд хамгийн чухал болохыг онцолж байгаа юм.

“Mckinsey Global Institute”-ийн хийсэн судалгаагаар цахимаар худалдан авалт хийх хандлагатай бүтээгдэхүүний төрөлд тавилга, хувцас, гоо сайхны бараа зэрэг бүтээгдэхүүнүүд давамгайлж байгаа аж. Урьдчилсан захиалгат цахим худалдаа хэрэглэгчдийн дунд эрэлт ихтэй байгааг beautysecrets.mn сайтын үүсгэн байгуулагч мэдээллээ. Зөвхөн гоо сайхны бараа, бүтээгдэхүүн санал болгодог энэхүү сайт нь өдөрт дунджаар 30 захиалга хүлээн авдаг байна. Мөн захиалгын хандалт 21.00 цагаас шөнийн 01.00 цагийн хооронд идэвхждэг гэж мэдээлсэн юм.

Харин shoppy.mn сайтын хувьд он гарснаас хойш хандалтынх нь тоо дөрвөн сая 500 мянгад хүрчээ. Энэхүү цахим худалдааны дэлгүүр нь 10 өдрийн турш "Black Friday" хямдралтай худалдаа зарлаж, хүмүүсийн сагсанд хийсэн барааны дүн 768 сая төгрөгт хүрсэн гэж мэдээллээ. Мөн Монголын онцлогт тулгуурлан “Худалдан авагчид онлайнаар захиалгаа өгөөд, дэлгүүрт нь очиж бараагаа бодитоор харах боломжоор хангах нь борлуулалтад эерэгээр нөлөөлдөг” хэмээн онцолж байна.

Эх сурвалж: Bloombergtv.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50955
1 эможи
keyboard_arrow_up