Архангай аймаг автовокзал, тээврийн хяналтын үзлэгийн төвтэй боллоо

2017 оны 12 сарын 11

Архангай аймгийн ард иргэд болон баруун бүсэд зорчих иргэдийн тав тухыг хангахуйц автовокзал, тээврийн хяналтын үзлэгийн төвийн нээлт өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас тус автотээврийн төвийг байгуулсан бөгөөд нийт 3000 м2 талбайтай тус автовокзал, техникийн хяналтын үзлэгийн төвөөр баруун аймгийн 12 автобус бүртгүүлэн түр зогсолт хийж байх юм байна.

Тус төв ашиглалтад орсноор хот хооронд шуудан үйлчилгээ, илгээмж тээвэрлэлт, Цэцэрлэг-Мөрөнгийн чиглэлд улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай орчин бүрдэх юм. Мөн 20-30 хүний тогтмол ажлын байр бий болох ба зорчигчдын ая тухыг хангасан хүлээлгийн танхим, амрах өрөө, үйлчилгээний төвүүд байхаас гадна авто тээврийн үзлэг оношилгоог хийх цогц төв болох юм.

Цаашид Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас орон нутагтайгаа хамтран ажиллаж, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих, төр хувийн хэвшлийг дэмжих бодлого баримтлан ажиллахаа аж.  й

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50951
0 эможи
keyboard_arrow_up