Төр МӨНГӨ ХҮҮЛЭГЧДИЙН дарамтанд орсон ХУДАЛДААЧДЫН эрх, эрх чөлөөг хамгаалах ЁСТОЙ

2017 оны 12 сарын 11

Монголын Худалдаачдын холбооноос эдийн засгийн баталгаа шаардаж, шаардлагын хариуг өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгож 300 хүн цээж нүцгэн жагсах болсон талаар мэдээлэл хийлээ. Тус байгууллага нь Монгол Улсын хэмжээнд ажиллаж буй 300 мянган худалдаачны нэгдэл юм байна. 

Arslan.mn

Энэ талаар Монголын Худалдаачны холбооны УЗ-ийн гишүүн н.Энхцэцэг "Монголын худалдаачдын холбоо анхдугаар их хурлаа 11 дүгээр сарын 28-нд Төрийн ордны Их танхимд хийсэн. 21 аймгаас 500 гаруй төлөөлөл оролцсон. Манай холбоо худалдаачдаа нэгтгэх, хөгжүүлэх, сургалт судалгаа хийх үйл ажиллагаа явуулдаг. Бүх худалдаачдаа холбоондоо нэгдэхийг уриалж байна. Яагаад гэвэл Үндсэн хууль, Монгол Улсын иргэдийн адил, тэгш эрх үйлчлэхгүй байна. Бид хөндөгдөөд байгаа эрх ашгаа хамгаалахын тулд нэгдэж үйл ажиллагаагаа явуулж байна" гэв. 

Arslan.mn

Их хурлаас гарсан шаардах бичгийг тэд өнөөдөр төрийн гурван өндөрлөгт хүргүүлж байгаа юм байна. 

Arslan.mn

Энэ талаар Гүйцэтгэх захирал М.Мөнхтуяа "Би энэхүү шаардлагыг Монголын гурван өндөрлөгтөө хүргүүлье гэж бодож байна. Үүнд, худалдаачдын талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримт боловсруулж хэрэгжүүлж, худалдааны үйл ажиллагааг зохион байгуулалтад оруулах, худалдаачдыг зохион байгуулалтад оруулах, тулгамдсан асуудлуудыг нь тодорхойлж тэднийг дэмжих ажлыг зохион байгуулахыг шаардаж байна.  Эрхийнхээ төлөө тэмцэж буй иргэдээ хориглож, торгож, амжиргаанаас нь салгаж, өр зээлийн дарамтад оруулж байгаа үйл ажиллагаа даруй зогсоохыг шаардаж байна.  Гудамж талбайд худалдаа эрхэлж байгаа иргэдийг бүртгэлжүүлж, эдийн засгийн баталгаатай амьдрах нөхцлийг хангахыг шаардаж байна.  Ажлын байрны онцлог, эдийн засгийн хямралт нөхцөл байдлаас хамаарч хэт өндөр хүүтэй зээл авч улмаар хууль хяналтын байгууллага, мөнгө хүүлэгчдийн дарамтанд орсон худалдаачдын эрх, эрх чөлөөг хамгаалах арга хэмжээг зохион байгуулахыг шаардаж байна. Худалдаа наймаа эрхэлж байгаа, хэт өндөр хүүтэй зээлийн уршгаар орон байр, амьдрах эх үүсвэрээ алдсан худалдаачдын шүүхийн шийдвэрийг эргэж хянах, гомдол барагдуулах ажлын хэсэг байгуулахыг шаардаж байна.

Энэхүү шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол олон мянган худалдаачид дараа дараагийн арга хэмжээг шат дараатай авна" хэмээн мэдэгдэв. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50944
0 эможи
keyboard_arrow_up