“Цалин хөлсний зохистой тогтолцоог бүрдүүлэх” сургалт зохион байгуулагдлаа

2017 оны 12 сарын 11

Image may contain: 3 people, people sitting and indoor

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөрийн бүтээмж тооцох аргачлал, чиг хандлага, Хөдөлмөрийн эдийн засгийн үндсэн ойлголт, ажлын байрны шинжилгээ, үнэлгээ зэрэг ойлголтыг түгээх зорилгоор  “Цалин хөлсний зохистой тогтолцоог бүрдүүлэх” сургалт зохион байгууллаа. Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 40 аж ахуй нэгжийн Хүүний нөөц, нягтлан бодогч нарт сурталчилан мэдээлэл хүргэн ажиллалаа. Сургалтад Баянгол дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Мэндбаяр, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн захирал Докторант, дэд профессор Г.Баярмаа, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн багш, Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны зөвлөх, Докторант Н.Нарангэрэл, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Б.Мягмарсүрэн нар хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгууллаа.

Эх сурвалж: БГД-ийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50934
0 эможи
keyboard_arrow_up