ӨНӨӨДӨР: Эрүүл мэндийн хичээлийг тусад нь оруулдаг болгох, хөтөлбөрийн талаар танилцуулна

2017 оны 12 сарын 11

Related image

Туушин зочид буудалд

09:00 цагт Барилга, хот байгуулалтын салбарынхан ЭСЯ-ууд болон Олон Улсын хандивлагч байгууллагуудтай зөвлөлдөх уулзалт хийнэ. 

Континенталь зочид буудлын сургалтын танхим

09:00 цагт Эрүүл мэндийн хичээлийг тусад нь оруулдаг болгох, хөтөлбөртэй болгох зорилготойгоор ЭМЯ, НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сангаас Боловсролын салбарынхантай уулзалт хийнэ. 

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Монголын худалдаачдын холбооноос эдийн засгийн баталгаа шаардаж, шаардлагын хариуг өгөхгүй бол тэмцэлийн хурц хэлбэрийг сонгож 300 хүн цээж нүцгэн жагсах болсон талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Гэр хороолол хөгжлийн намыг Монгол Улсын Дээд шүүх улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж үндсэн хуулинд заасан хүний эрхэнд ноцтой халдаж байгаа талаар мэдээлнэ.

Офицеруудын ордны гадна талбайд

11:40 цагт МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гун-Аажавын "Манай цэргийн жавхаа" дууны хөшөөний нээлтийн ажиллагаа болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50923
0 эможи
keyboard_arrow_up