Аялагч Амайн бөөрний үйл ажиллагаа бүрэн зогсжээ

2017 оны 12 сарын 08

Амай нэрээрээ олонд танигдсан Ж.Золбаярын бие эрс муудаж бөөрний үйл ажиллагаа нь бүрэн зогссон ажээ. Тэрээр өөрийн фейсбүүк хуудаснаа эмнэлгийн орон дээрээс live хийж уг харамсалтай мэдээг фенүүддээ дуулгасан юм. Нийт 11 жилийн турш дэлхийн 86 орноор аялж Монгол бадарчин гэх цолыг зүүсэн Амай Африк тивээр аялж байхдаа малери өвчин туссан нь өдгөө бөөрний үйл ажиллагааг нь ийнхүү бүрэн зогсох шалтгаан болжээ. Дэлхийн долоон тэрбум хүн дотор хамгийн олон орноор аялж, мэдээлэл цуглуулсан хэмээн өөрийгөө тодорхойлсон Амай төр засагтаа гомдож явдгаа live-ийнхаа үеэр хэллээ. Өөрийн олон жилийн аяллаас олж авсан мэдлэг туршлага, мэдээллээсээ монголчуудтайгаа хуваалцах хүсэлтээ Монголын аялал жуулчлалын яам, Соёлын яам, Гадаад харилцааны яаманд удаа дараа хүсэлт гаргасан боловч одоог хүртэл ямар нэгэн хариу аваагүй байгаа гэнэ. Тэрээр одоо эмчилгээндээ сар бүр 2 сая төгрөг зарцуулдаг болсон төдийгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд өрөө ч олдохгүй эмнэлгийн коридорт хэвтэж байгаагаа live-аараа үзүүлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
22
ouch an post
1
confuse an post
angry an post
1
50879
26 эможи
keyboard_arrow_up