ЦЕГ-ын Дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг “ЦАГААН ХАД-ГАШУУНСУХАЙТ”-д ажиллалаа

2017 оны 12 сарын 08

Нүүрс тээвэрлэлтэд үүссэн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдэх хүртэл түр хугацаанд Тавантолгойн ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл Цагаан хаднаас Гашуунсухайт боомт чиглэлээр тээвэр хийх зохицуулалтыг хийсэн.

Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваагаар ахлуулсан ажлын хэсэг болон Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Наранбаатар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.Ганзориг нар Цагаан хад-Гашуунсухайт хоорондын нүүрс тээвэрлэлтийн замын нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, жолооч нарын санал бодлыг сонсож, тэдний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг зөрчил дутагдлыг арилгуулах, тээврийн замд цаашид авч хэрэгжүүлэх зохицуулалтын арга хэмжээг тодорхойлох чиглэлээр ажиллалаа.

Жолооч нарын төлөөлөлтэй уулзахад, “Цагаан хад”-нд гэрээт цагдаагийн тасаг ажиллаж эхэлснээр гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, хэрэг эрс буурч, эмх замбараатай байдал бий болсныг онцолж, харин маршрутын бус тээвэрлэлт асуудал үүсгээд буйг хэлэв. Энэ асуудлыг шийдвэрлэх, таслан зогсоох чиглэлээр ажлын хэсгээс орон нутгийн удирдлагуудтай санал солилцсоны үндсэн дээр эргүүл, хяналт шалгалтын ажиллагааг хамтран зохион байгуулж эхлээд байгаа юм.

Ажлын хэсгийнхэн Өмнөговь аймгийн болон Цогтцэций, Ханбогд сумын Засаг даргатай уулзалт хийж дээрх асуудлыг цэгцлэх, жолооч нарын болон орон нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллага нутгийн удирдлага, иргэдтэй хамтарч тогтмол хяналтыг бий болгох зорилгоор хяналтын цэг байгуулах, эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, зөрчил гаргасан үйлдэлд хуулийн дагуу хариуцлага тооцож арга хэмжээ авч ажиллаж байна.     

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50862
0 эможи
keyboard_arrow_up