Дараах цагуудад хүүхдээ битгий салхилуулаарай

2017 оны 12 сарын 08

Arslan.mn

Жилээс жилд хүрээгээ тэлсээр байгаа агаарын бохирдол

  • 10-аас дээш жилийн насжилттай 458 мянган тээврийн хэрэгсэл
  • Жилд 4.9 сая тонн нүүрс хэрэглэж байгаа гурван цахилгаан станц
  • 365 хоногт 0.7 сая тонн нүүрс хэрэглэж байгаа гэр хорооллын 202 мянган өрх
  • Жилд 0.3 сая тонн нүүрс хэрэглэж байгаа аж ахуй нэгж байгууллагын 3200 орчим уурын зуух зэргээс үүсдэг.

Энэхүү бохирдолд насанд хүрэгчдээс илүүтэй хүүхдүүд хамгийн их өртдөг байна.

Үүний шалтгаан нь,

  • Хүүхдийн уушги хөгжиж байгаа
  • Хүүхэд насанд хүрсэн хүнээс илүү давтамжтай амьсгалдаг.
  • Хүүхдийн дархлалын тогтолцоо бүрэн хөгжөөгүй.
  • Гадаад орчинд олон цагийг өнгөрүүлдэгтэй холбоотой юм.

Нөгөө талаас нийслэлд ӨГЛӨӨНИЙ 07.00-11.00 ЦАГ хүртэл ОРОЙНЫ 17.00-24.00 ЦАГИЙН хооронд агаар хамгийн их бохирдолтой учраас энэ үеэр хүүхдүүдээ гэрээсээ гаргахгүй, салхилуулахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Гэсэн ч хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгтээ явах, гэртээ харих цаг нь яах аргагүй энэ гамшгийн үетэй давхцдаг учраас бага насныхан агаарын бохирдолд хамгийн ихээр өртдөг байна.

Харин амралтын өдрүүдэд хотоос гарч 11.00-16.00 ЦАГУУДАД хүүхдийнхээ уушгийг баярлуулах нь хамгийн зөв алхам билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50860
2 эможи
keyboard_arrow_up