Авто цогцолборын эхний ээлж 10 сард ашиглалтад орно
2014 оны 6 сарын 27
Нийслэл орчимд авто худалдаа эрхэлдэг дэлгүүрүүдиийг нэгтгэх Авто худалдааны цогцолборын эхний ээлж ирэх 10 сард ашиглалтад орохоор болжээ. Тус цогцолборын бүтээн байгуулалтын ажил ирэх долдугаар сард эхлэх товтой байгаа бөгөөд энэ сарын сүүл гэхэд гүйцэтгэгч байгууллага нь тодорхой болох юм. Авто худалдааны цогцолбороос талбай түрээслэх иргэд хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр талбай түрээслэх боломжтой аж. Тус цогцолборын суудлын автомашины нэг зогсоол дөрвөн сая, том оврын автомашины нэг зогсоол есөн сая төгрөгийн үнэтэй байгаа юм. Зогсоолоос босгосон мөнгөөр авто цогцолборын барилга, угсралтын ажилд зарцуулж, нийслэл болоод улсын төсөвт дарамт учруулахгүй байхаар тооцжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5086
0 эможи