Р.Гансүх: Нөхөн төлбөрийн дээд хязгаарыг хурдан шуурхай шийдэж өгсөн “Хаан даатгал”-д баярлалаа
Р.Гансүх: Би саяхан хотоос холгүй Ногоон толгойн замд Toyota Prius 20 автомашинтай явж байтал зам дээр гэнэт үхэр гарч ирэхэд түүнээс зайлуулж дартал Kluger маркийн машиныг мөргөсөн. Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн би ч нилээн хохирол учирлаа гэж бодоод хэцүүхэн л байлаа. Мэдээж асуудал үүсмэгц л даатгал, цагдаа гээд л бөөн юм болсон.
Та даатгалаа хийлгэсэн үү?
Р.Г: Албан журмын даатгалыг бол хийлгэчихсэн яваад л байсан. Яг үнэндээ ямар даатгалын компани дээр даатгалтай байснаа өөрөө ч анзаараагүй байсан юм билээ. Яг осол болоход л хамгийн түрүүнд даатгалаа дуудаж “Хаан даатгал” дээр даатгал хийлгэснээ мэдсэн.
Замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан хохирол болон шаардлагатай нэмэлт зардлыг даатгагч 100 хувь нөхөн төлдөг. Ингэхдээ Тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарч нөхөн төлбөр олгох дээд хязгаар А, В ангилалд 5 сая, С, Д, Е ангилалд 10 сая байдаг юм байна гэдгийг Хаан даатгалын зүгээс тайлбарлан өгч даатгалын талаар сайн мэдээлэлтэй болсон.
Харин өөрийнхөө нөхөн төлбөрийг хамгийн өндөр дүнгээр гарна гэж бодсонгүй, би нөхөн төлбөр болгож “Хаан Даатгал” ХХК-аас 5 000 000 сая төгрөг авлаа, даатгуулсандаа сэтгэл үнэхээр хангалуун байна. Цаашид үргэлж “Хаан даатгал”-г сонгон даатгалаа хийлгэнэ ээ. Баярлалаа.