25000 айлыг цахилгаанаар халаана
2017 оны 12 сарын 07
Агаарын чанарыг сайжруулах бүст байрлах эхний ээлжийн 25000 айл өрхийг цахилгаанаар халаах судалгааны ажлын зураг төслийг хийж дуусжээ.
Энэ ажилд нийт 32.5 тэрбум төгрөг шаардах бөгөөд хөрөнгө оруулалтыг улсын төсөвт суулгасан байна.
Одоогоор тендер зарлаж, сонгон шалгаруулалтын ажил хийж буй юм. Ирэх он гэхэд таван дүүргийн 23 хорооны өрхийг хамруулах бөгөөд шинээр 4800 айлыг эрчим хүчинд холбох аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
50818
0 эможи