Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн Монголчуудын удмын санд заналхийлж байна

2017 оны 12 сарын 07

ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТ зурган илэрцүүд

Бид “Генийн өөрчлөлттэй амьд биет /ГӨАБ/, эм, химийн бодисын хэрэглээ хүний оршихуйд дайн зарлаж байна. Онош нь олдохгүй олон янзын өвчин ар араасаа гарах боллоо” гэж ярьж, бичсээр даруй хэдэн жил өнгөрөв.

Генийн өөрчлөлттэй организмыг хэрэглээнд нэвтрүүлснээс ердөө хоёр жилийн дараа хавдар үүсгэх, хүний удамшилд нөлөөлөх, элдэв тааварлашгүй өвчлөлийг бий болгох аюултай тухай эрдэмтэд судалгаанд үндэслэж мэдээлж, сэрэмжлүүлж дэлхийн бүх улсын Засгийн газарт мэдэгдэл захиа хүргүүлж иржээ.

Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хүний хэрэгцээ шаардлагад нийцүүлэх зорилгоор төрөл бүрийн нээлтүүдийг хийж байгаа ч даяаршлын эринд их гүрнүүдийн бодлогын золиос болчих вий гэсэн болгоомжлол бидний цөөхөн монголчуудад дутаад байна уу? Эсвэл....

Монгол Улс яагаад өвчлөл, нас баралтаараа дэлхийд тэргүүлэх болов. Элдэв төрлийн харшил, хорт хавдрын өвчлөл яагаад улам залуужаад байна вэ. Ургийн гажиг, амьгүй төрөлт, нийт хүн амын өвчлөлд өртөмтгий байдал гээд олон асуултад хариулт хэрэгтэй байна. Шинэ содон бүхэнд алга ташиж, хожим хойчийн үр дагаврыг цэгнэлгүй хүлээн авч, толгой дохидог хүлцэнгүй байдал маань бидэнд юу авчрав гэдэг асуулт ар араасаа гарсаар...Үүнтэй хамт яагаад гэдэг асуулт ч тавигдана.

Байгаль өөрөө хүний оршихуйн үндэс, төгс тогтолцоо гэдэгтэй хэн ч маргахгүй. Дээр нь генийн инженерчлэл маш залуугаараа байгаа шинжлэх ухаан төдийгүй байгалийн зүй тогтол, хүний мөн чанар, байгаль хүний амин чанарыг ойлгохыг шаарддаг өндөр ёс зүйтэй, алдаа гаргахыг хүн төрөлхтөн уучлахгүй ийм салбар юм. Тиймээс аливаа бизнесийн бүлэглэл, улс төрийн ашиг сонирхлоос ангид байхыг энэ салбарын эрдэмтэн судлаачдаас мэргэжлийн нэр төр, ёс зүйн хэм хэмжээ нь шаардаж байдаг ажээ.

Энэ салбарын судалгаанаас үзэхэд анх нянг генийн хувиргалтад оруулсан байдаг. Шинэ генийг агуулсан ДНХ плазмидуудыг нянгийн эс рүү оруулахад, нян шинэ генийг хүлээн авч байсан бөгөөд эдгээр генүүд нь эм эсвэл ферментүүдийг бий болгох боломжтой гэсэн нээлтийг хийжээ.

Ургамлуудыг хортон шавжаас хамгаалах. гербицидүүдэд тогтвортой болгох, вируст тогтвортой болгох, орчиндоо дасах чадварыг дээшлүүлэх, хүнсний чанарыг нэмэгдүүлэх, вакцинуудыг бий болгох зорилгоор генийн хувиргалтад оруулдаг.

Энэ нь анагаах ухааны салбарт вирусийн эсрэг вакцин болон хэрэглэгдэж өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Гэвч энэ салбар мухардалд орохоос гадна аюулын харанга дэлдэж эхэлжээ. Энэ нь нянгийн тэсвэржилтийн асуудал юм. Нянгийн тэсвэржилт гэдэг нь өвчин үүсгэгч нянгууд нэг болон хэд хэдэн нянгийн эсрэг эмийн бэлдмэлд устахаа болихыг хэлдэг.

Биологийн амьтан механикаар химийн бодисын нөлөөнд орвол ирээдүйн зам биднийг хаашаа хөтлөх бол. Монгол хүний удмын сан, эрүүл мэнд, улсын хөгжлийн асуудал юу болох вэ Эрдэмтэд бусдынхаа судалгаа, бүтээлд хэт субьектив байр сууриас хандаж байгаа нь шинжлэх ухааны бодит үр нөлөөнд эргэлзээ үүсгэж, шүүмж үгүйлэгдэж шинжлэх ухааны нийгмийн хэрэгцээ, үр ашгийг үнэгүйдүүлэх магадлалтай. Харин бид тал талд явцуурсаар байтал улс орны маань ирээдүй бүрхэг болсоор байна.

Бид өөрсдөө экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэж, экспортолж сурах хэрэгтэй гэлцдэг ч хэрэгжүүлдэггүй. Ялангуяа шинжлэх ухааны салбарт иргэдийг бодит мэдээллээр хангаж, болзошгүй эрсдэлийг сэрэмжлүүлэх, өөрийн эрүүл мэнд, аж байдлын төлөө хариуцлагатай амьдрах тэр сонголтыг олгож яагаад болохгүй гэж. Генийн өөрчлөлтэй амьд биет, хүнсний таримал, түүгээр хийсэн бүтээгдэхүүнээс татгалзах алхмуудыг манай хойд хөршөөс эхлэн Европын холбоо, Скандиновын орнууд хийж эхэлжээ.

Тэгвэл манай эрдэмтэд яагаад байр сууриа тодорхойлохгүй байна вэ. Генийн өөрчлөлттэй амьд биет, бүтээгдэхүүний судалгааг олон улсын эрдэмтэд хийж сөрөг үр дагаврыг баталгаажуулсаар байна. Манай улсад энэ талын судалгаа, шинжилгээ үгүйлэгдэж байна. Энэ асуудлыг судлахгүй байх нь, судлагдсан баримтыг олон нийтэд мэдээллэхгүй байх нь мэргэжлийн ёс зүй хийгээд цаашлаад удмын сан, тусгаар тогтнолд заналхийлж байгаа хэрэг юм.

Үүсмэл ДНХ болон антибиотикт тэсвэртэй генүүд, дунд болон урт хугацааны туршид бие махбодыг гэмтээдэг. Ходоод шулуун гэдэсний хананд урьд өмнө хэзээ ч “таарч” байгаагүй генүүдийг хүний ходоод таньж боловсруулж чадахгүй учир хоол боловсруулах эрхтнээр дамжин гаж хөгжил /мутаци/ эхэлдэг. Үүний эцэст хүмүүс бие организм дотор маань ямар үүсмэл генүүд байрлах болсныг мэдэх боломжгүй. Мөн хүний удамшлын бүтцэд хэрхэн нөлөөлөхийг урьдчилан тооцоолох аргагүй юм.

ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХҮНС БИЕД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

  1. Шилжмэл уургийн нөлөөгөөр дархлаа суларч, харшлыг өдөөдөг
  2. Шинээр гарсан уургууд нь өөрийн задралын явцад хорт нэгдлүүдийг илуүтэйгээр ялгаруулдаг
  3. Хүний гэдсэнд антибиотикт тэсвэртэй хорт бичил бактерууд бий болно
  4. Пестицид, гербицид хуримтлагдсанаас бие махбодид үзүүлэх сөрөг нөлөө ихтэй
  5. Генийн өөрчлөлттэй ургамал нь хүний бие махбодид шаардлагатай бодисуудын агууламжгүй байдаг. Мөн дархлааг сулруулж, бодисын солилцоог устгах аюултай.
  6. Бас бидний хүрээлэн байгаа байгаль орчинд сөргөөр нөлөөж эко систем өөрчлөгдөнө.
  7. 3арим эрдэмтэд орчин үед асар хурдтай нэмэгдэж байгаа аллерги, хорт хавдар, зүрх судасны өвчин, хэт таргалалт, сахарын өвчин, дархлааны хомсдолыг “СМО бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой” гэж үзэж байна. /Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт ТББ/
  8. Хүний бие махбодид гарч байгаа өөрчлөлтүүдийн тухай эрүүл мэндийн байгууллагуудаас танилцуулагдсан мэдээнд хоёр настай хүүхдийн бөөрөнд чулуу ургасан, даралт, цусны өвчин залуужиж байгаа байдал, хорт хавдрын өвчлөл, харшил таван хүний гуравт нь илэрч байгааг дурджээ.
  9. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн, эм, химийн бодисын үлдэгдлүүд нь хүний биеэс гадагшлахгүй удаан хуримтлагдсаар дархлалын систем суларч нөхөн төлжихгүйгээр эсүүдийг гэмтээж бүх төрлийн өвчлөл үүсгэх хүчин зүйл болж байна.

Ийм учраас генетикийн шинжлэх ухааны давуу талаас илүүтэйгээр цаашид учирч болох эрсдэлүүдийг нь голчилж үзэх ёстой юм. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн орчин үеийн хамгийн аюултай биологийн зэвсэг бөгөөд улс орны хүнсний аюулгүй байдалд заналхийлж, хүн амын өсөлт хөгжилтийг сааруулдаг хэмээн судлаачид дүгнэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
50807
3 эможи
keyboard_arrow_up