Өнөөдөр болох үйл явдлын хураангуй

-Багшийн хөгжлийн ордон 202 тоотод 09.00 цагт
Гадаад хэл, зураг технологи, биеийн тамирын багш нарын сургалтын нээлт болно.
-Нэгдсэн үндэсний байгууллага хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн газарт 09.30 цагт
Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн тусламжийн хүрээ 2012-2016, 2012-2013 оны хэрэгжилтийн үнэлгээ, хэлэлцүүлэг уулзалт болно.
-Үндэсний мэдээллийн төвд 11.10 цагт
Хүний эрхийн хуульч М.Ичинноров Г.Алтанхүүгийн хэрэгт холбогдох асуудлаар мэдээлэл хийнэ.
-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл 11.30 цагт
Монголын Сэтгүүлчдийн эвлэл ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.
-Улаан гэр арт галлерей 12.00 цагт
02 сарын 27-нд тэнгис кино театрт нээлтээ хийх найруулагч С.Бямбын бүтээл "Алсын удирдлага" уран сайхны киноны хэвлэлийн бага хурал болно.
-Туушин зочид буудлын Сүлд танхимд 09.00 цагт
"Монгол Улсын тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн асуудлууд" уулзалт, хэлэлцүүлэг болно.









