Барилга хөгжлийн төв 150 гаруй барилга, байгууламжид захиалагчийн техникийн хяналт хийжээ

2017 оны 12 сарын 06

Arslan.mn

Барилгын хөгжлийн төвийн Барилга, байгууламж захиалагчийн хяналтын хэлтэс нь 2017 оны байдлаар нийт 150 гаруй барилга, байгууламжид захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлж ажилласан байна.

Тодруулбал БХБЯ-ны захиалгатай 47 төсөл, БСШУСЯ захиалгатай 77 төсөл, ЭМЯ-ны захиалгатай 16 төсөл, Концессын гэрээгээр 12 төсөл, ЗТХЯ-ны захиалгатай гурван төсөл арга хэмжээнд захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлж ажиллажээ. Эдгээр байгууламжаас дулааны шугам сүлжээний шинэчлэлийн хэд хэдэн ажил хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Баянгол дүүргийн 10,11,12-р хороонд дулааны шугам сүлжээг өргөтгөж шинэчилжээ. Мөн Баянзүрх дүүрэгт Биологийн идэвхит бэлдмэлийн үйлдвэрлэл, туршилтын цехийн барилга баригдаж ашиглалтад оров. Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны дулааны хангамж сүлжээний шинэчлэлийн ажил, Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн ажил бүрэн дуусчээ.

Баянгол дүүргийн дулааны шинэчлэлийн ажил



Түүнчлэн Улсын хэмжээнд хамгийн чухал асуудлуудын нэг болсон цэвэрлэх байгууламжийн асуудал  шийдэгдээд эхэлжээ. Орхон аймагт хоногт 24000м/хон цэвэрлэх байгууламж, Нийслэлийн Багахангай дүүрэг 3000м/хон болон Хан-Уул дүүрэгт 20000м3/хон усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж ашиглалтад орж байна.

Цэвэрлэх байгууламж


Орон нутгуудад хийгдсэн бүтээн байгуулалтаас дурьдвал Сүхбаатар аймагт сүүлийн үеийн усан сан, баригдаж хүүхэд залуучуудын амралт, чөлөөт цагаа өнгөрөөх үйлчилгээний байгууллага нэмэгджээ.  

Хөвсгөл аймаг Рашаант сум Соёлын төв

Харин сумын төвийн шинэчлэлийн хүрээнд Дундговь аймгийн Өлзийт сумын замын дэд бүтцийг шинэчлэх ажил хийгдсэн байна. Орон нутгуудад босч буй бүтээн байгуулалтын ажлуудаас соёлын төвийн хэд хэдэн барилга баригдсан. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг, Хөвсгөл аймгийн Рашаант сум, Төмөрбулаг сум, Өмнөговь аймгийн Манлай сум зэрэг газрууд  шинэ Соёлын төвтэй болсон гээд бүтээн байгуулалтын ажлуудад БХТ-ийн Барилга, байгууламж захиалагчийн хяналтын хэлтсийнхэн хяналт тавьж тус бүр  ашиглалтад өгсөн байна.

Булган аймаг Соёлын төв

Хөвсгөл аймаг Тариалан сум Соёлын төв

Хөвсгөл аймаг Төмөрбулаг сумын Соёлын төвийн ажлын явц

Дундговь аймаг Өлзийт замын дэд бүтцийн шинэчлэл

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50764
0 эможи
keyboard_arrow_up