Хувьсгалчдын гудамжинд хучилтын ажил эхэллээ

2014 оны 6 сарын 27

Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэлх Хувьсгалчдын гудамжны 4.6 км авто замыг өргөтгөж шинэчлэх ажлыг "Экспресс зам" ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа билээ. Зам барилгын ажлын хүрээнд 2014 оны 5 дугаар сарын 09-нөөс эхлэн эхний 2 км замыг хаасан бөгөөд 7 дугаар сарын 09-нд нээхээр замын өргөтгөл, далан суурийн нягтруулалт, хуучин хучилтыг дахин боловсруулж ресайклдах, цементээр бэхжүүлсэн суурь хийх, замын доогуурх ус зайлуулах 4 төмөрбетон хоолой цутгаж угсрах ажлуудыг хийгээд байна. 06 дугаар сарын 27-ноос  энэ замын суурь хучилтын ажил эхэлсэн. Зүүн эхлэл хэсгийн 1 км замын хойд урсгалд суурь болон өнгө хучилтын ажлыг амралтын өдрүүдэд хийж дуусгахаар замчид ажиллаж байна .

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5076
0 эможи
keyboard_arrow_up