Яаралтай тусламжийн ээлжит цахим зөвлөгөөн болов

2014 оны 6 сарын 27

 Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн 8 дахь удаагийн цахим зөвлөгөөнийг 6 сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

 Зөвлөгөөнөөр Яаралтай тусламжийн тасаг 14 хоногийн үйл ажиллагааны мэдээ мэдээллээ танилцуулсан бол ХУД болон БЗД-ийн нэгдсэн эмнэлгүүд, ХУД-ийн эрүүл мэндийн яаралтай тусламжийн тасаг, нэгж, Нийслэлийн түргэн тусламжын төв үйл ажиллагаагаа танилцуулсан видео кино үзүүллээ. Түүнчлэн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсээс санаачлан Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, НТТТ- тэй хамтран түргэн тусламжийн жолоочийн сургалтыг Хөвсгөл аймгийн 32 жолоочид онлайн хэлбэрээр хийсэн нь үр дүнтэй болсныг онцлов. Нийслэлийн эрүүл мэндийн газраас Налайх дүүрэгт гарсан автобусны ослын үеэр Налайх дүүргийн эмнэлэг, НТТТ болон ГССҮТ-ийн бие бүрэлдэхүүн сайн ажиллаж, тусламж үзүүлсэнд талархал илэрхийлсэн. ЭМЯ-ны Эмнэлэгийн тусламжын хэлтсийн дарга Я.Амаржаргал аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан осол, олныг хамарсан эмх замбараагүй байдал гарч болохыг сануулан, эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллага, эмнэлгүүд бэлэн байдлаа хангаж ажиллах талаар үүрэг өгөв. Мөн аймгуудын эрүүл мэндийн дарга нарт харьяа сумын эмнэлэгт бэлэн байдлаа хангаж ажиллах албан бичиг илгээхийг санууллаа. Тус зөвлөгөөнд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн яаралтай тусламжийн зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Энхзул, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал С.Ариунболд, ХУДНЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Цэвэлмаа, ХУДЭМН -ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Оюунгэрэл, БЗДНЭ-ийн ЯТТ-ийн эрхлэгч З.Оюунханд, БОЭТ-ийн болон Аймгуудын нэгдсэн эмнэлгийн дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга болон яаралтай түргэн тусламжийн төвд ажилладаг эмч мэргэжилтнүүд оролцлоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5073
0 эможи
keyboard_arrow_up