Салютын аюулгүй байдлын шалгалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ

2017 оны 12 сарын 06

САЛЬЮТ зурган илэрцүүд

Нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг шалгах, мөн үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллага, томоохон худалдааны төв, захуудад пиротехникийн хэрэгсэлийн борлуулалтад тавих хяналт шалгалтыг хийж байна. 

Шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах ресторан, караоке, баарны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг барилга байгууламжууд, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагууд, пиротехникийн хэрэгслийг импортлох, хадгалах, ашиглах зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын галын аюулгүй байдал, түүнчлэн  хүн олноор төвлөрдөг томоохон худалдааны төв, зах болон нийтийн эзэмшлийн зам талбайд шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдаж буй иргэд хамрагдах юм.

Нийслэлийн хэмжээнд энэ хяналт шалгалт жил бүр зохион байгуулагддаг бөгөөд илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүр арилгаж, хууль зөрчсөн иргэд, байгууллага аж ахуй нэгжид хариуцлага тооцож ажилладаг. Шалгалтыг Нийслэлийн Онцгой байдлын газраас энэ сарын 31-нийг хүртэл зохион байгуулах аж. 

Өнгөрсөн онд нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай нийт 425 объектыг шалгаж, галын аюулгүй байдлын дүрэм, стандарт зөрчсөн 1,049 зөрчил илрүүлэн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 121 заавал биелүүлэх албан шаардлага, 144 мэдэгдэл, зургаан танилцуулга, 11 дүгнэлтийг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж хэрэгжилтэд нь хяналт тавин ажилласан гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50729
0 эможи
keyboard_arrow_up