Цас орж, явган шуурга шуурна

2017 оны 12 сарын 06

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны 08-20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна. 

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Төв болон зүүн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

2017 оны 12 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 3 градус дулаанаас 2 градус хүйтэн,  говийн бүс нутгаар 2-7 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 10-12 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
50723
1 эможи
keyboard_arrow_up