“Хамгаалах бүс” аян хэрэгжиж байна

2017 оны 12 сарын 05

Хамгаалалтын бүстэй холбоотой зөрчлийг бууруулах зорилгоор Замын цагдаагийн албанаас “Хамгаалах бүс” аяныг энэ сард Монгол улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Уг аяныг замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчид, түүнчлэн улсын болон орон нутгийн автозамд хөдөлгөөнд оролцогчдын хамгаалах бүсний хэрэглээ, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, бууруулах, иргэд хөдөлгөөнд оролцогчдыг аюулгүй, ая тухтай хөдөлгөөнд оролцох нөхцлийг бүрдүүлэх, зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрэглүүлж хэвшүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50674
0 эможи
keyboard_arrow_up