Д.ДЭЛГЭРСАЙХАН: Иргэний үнэмлэхээр ОНЛАЙН үйлчилгээг авдаг болно
Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд тус газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан иргэний цахим үнэмлэхийн хэрэглээг сайжруулахтай холбоотой мэдээлэл өгч, асуултад хариулсан юм.
Д.Дэлгэрсайхан “Иргэний үнэмлэх чиптэй. Энэ жил бид энэ иргэний үнэмлэхийг амь оруулна.Тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлж, үүгээрээ дамжуулаад иргэний үнэмлэхээ ашиглаж, олон онлайн үйлчилгээг авах бололцоогоор хангагдана.
Чипэн дээр тоон гарын үсэг бичих бололцоог манай програм зохиогч нар бий болгосон. Тэгэхээр 2018 ондоо багтааж ашиглаж болно. Одоогоор чип дээр хоёр хуудас гаруй текстэн материал багтах бололцоотой. Өнөөдрийн байдлаар 50 орчим хувь нь ашиглагддаг. Үлдсэн 50 хувийг нь ашиглах бололцоог иргэний үнэмлэх дээр гаргаж, цаашид бусад үйлчилгээг авах боломж олгоно” гэв.