Бэлгийн хүчирхийллийн хохирогчдод сэтгэлзүйн тусламж үзүүлэх арга зүйн сургалт болно

2017 оны 12 сарын 04

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллагын “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё төсөл”ийн дэмжлэгтэйгээр “Сэтгэц оношилгоо-сэтгэлзүйн төв” ТББ болон Сэтгэл судлалын үндэсний хүрээлэнтэй хамтран нийслэлийн хэмжээнд хүүхэд, гэр бүлийн хүрээнд үйлчилгээ үзүүлдэг сэтгэлзүйчдэд зориулсан сургалтыг 2017 оны 12-р сарын 4,5-ний өдрүүдэд “Рамада” зочид буудлын сургалтын танхимд зохион байгуулахаар болжээ.

Хүүхэд, гэр бүл хамгааллын үйлчилгээнд сэтгэлзүйчдийн гүйцэтгэх үүрэг, арга зүй нь үйлчилгээний шинэлэг арга зүй, судалгааны аргачлал шаардаж байдаг тул мэргэжилтэнүүдэд зориулсан чадавхижуулах сургалтыг тус газар нь жил бүр зохион байгуулдаг.

Уг сургалтад есөн дүүргийн Гэр бүл , хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 10 хорооны нийгмийн ажилтанууд болон хүүхдийн тусламжийн утас-108 зэрэг байгууллагын нийт 45 сэтгэлзүйчид, хүүхэд хамгааллын ажилтанууд хамрагдах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50609
0 эможи
keyboard_arrow_up