НҮБ-ын шаардлагаар Хойд Солонгосын 1200 ажилтныг Монголоос гаргана

2017 оны 12 сарын 04

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын цөмийн туршилтын дараа гишүүн орнуудаасаа БНАСАУ-ын гэрээт ажилчдыг эх орноосоо гаргах тушаал гаргасан юм. Монгол улсад өнөөдрийн байдлаар 1200 гаруй Хойд Солонгосын иргэд ажиллаж байгаа бөгөөд ихэнх нь ноолуурын үйлдвэрт ажилладаг аж.

НҮБ-ын тооцоогоор 100 мянга гаруй Хойд Солонгосын иргэд гадаад орнуудад ажиллаж жил тутам 500 сая ам. долларыг Засгийн газартаа бүрдүүлж өгдөг гэж үздэг бөгөөд энэ мөнгийг нь БНАСАУ цөмийн зэвсэг хөгжүүлэхэд ашиглаж байна гэж үзжээ.

Түүнчлэн БНАСАУ арван нэгдүгээр сарын сүүлээр дахин тив алгассан баллистик пуужин туршсан учраас АНУ-аас хориг арга хэмжээг улам чангатгахыг шаардах болсон юм. Монголд ажиллаж буй Хойд Солонгосын иргэд нэг жилийн хугацаатай гэрээгээр ажилладаг бөгөөд энэ жил тэдний гэрээг сунгахгүй талаар хөдөлмөрийн яамнаас мэдээлжээ.

2013 онд Монголд ажиллаж буй Хойд Солонгосын иргэдийн тоо 2123 хүрч байсан бол түүнээс хойш жил бүр буурсаар одоо 1190 гаруй хүн ажиллаж байгаа аж.

АНУ-ын Төрийн департаментаас тооцоолсноор Хойд Солонгосын ажилчид сард 300-1000 ам. долларын цалинтай ажилладаг бөгөөд Засгийн газар нь цалингийнх нь 70-90 хувийг хураан авдаг гэжээ.

Эх сурвалж: South China Morning Post

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
50604
3 эможи
keyboard_arrow_up