Автомашины азын дугаар зардаг фэйсбүүк хуудсуудыг хаажээ
2017 оны 12 сарын 04
Авто тээврийн үндэсний төв азын дугаар олголт, дугаарын давхардал болон “ДК” номер олгох зэрэгт хэрхэн хяналт тавин ажиллаж байгааг тус төвийн дэд захирал Ш.Батсайхан ярьжээ.
Авто тээврийн үндэсний төвөөс “азын дугаар зарна” гэсэн зар бүхий хэд хэдэн фэйсбүүк фэйж хуудсуудыг Цагдаагийн Ерөнхий газартай хамтарч ажиллан бүрэн хаалгасан байна. Одоогоор дугаарын стандартын шинэчлэлээр дугаарыг машин дээр нь лацаддаг байхаар тохируулж өөрчилж байгаа аж. Тиймээс тээврийн хэрэгсэл дээрх дугаарын давхардал арилсан байна.
Харин дипломатын буюу “ДК” номерийг Гадаад харилцааны яамны тодорхойлолт, зөвшөөрөлтэйгөөр олгодог. Түүнийг хэвлэх аж ахуй нэгжүүд нь ч тусдаа байдаг тул тус төв хариуцдаггүй гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
50599
0 эможи