Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үүдний гол баганыг сэргээн засварлаж байна
Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хогийн сав, сандлыг хийж байршуулж байна. Энэ ажлын хүрээнд нийт 385 ширхэг хогийн сав, 987 ширхэг амралтын сандлыг дүүрэг бүрт хүлээлгэн өгчээ. Дүүргүүд өөрийн нутаг дэвсгэрт хуваарилан хогийн сав, амралтын сандлыг хослуулан байршлуулах ажлыг зохион байгууллаа. Мөн төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалганы орц гарцын хэсэг, сүүдрэвчийг сэргээн засварлаж, зүлэгний нөхөн тарилтыг 46000м2 талбайд хийсэн. Сурын талбайн гадна ногоон байгууламжид цэцгийн мандал шинээр бий болгож, зүлгийг тэгшлэн, зэрлэг ургамлын түүх түүвэр цэвэрлэгээний ажлыг нийслэлийн төвийн зургаан дүүрэг, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн шар хантаазтанууд хариуцаж ажиллаж байгаа юм байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үүдний гол баганыг сэргээн засварлах ажил эхэлж, ногоон байгууламжийн усалгаа тогтмол хийж байна.