БАЯРТ МЭДЭЭ: "Маршил"-ын зам нээлтээ хийлээ
Нийслэл хотын авто зам, гудамжны сүлжээг өргөтгөн хөгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнүүлж байгаа ЭЗХЯ-ны “Гудамж” төсөл энэ жилийн эхний ажлаа дуусгаж “Цэцэг” төвийн уулзвараас Сөүлийн гудамжтай холбосон шинэ гудамж, замыг өнөөдөр албан ёсоор ашиглалтанд орууллаа.
Тус нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр болон ажлын хэсгийнхэн оролцлоо. Ерөнхийлөгчийн өвлийн ордон, төрийн тусгай газрын хамгаалалтын газар байсан энэ газрыг нээлттэй гудамж болгосноор Сөүлийн гудамжийн түгжрэл тодорхой хэмжээгээр буурч иргэд цаг заваа хэмнэх боломжтой болж байгаа юм байна. Энэхүү шинэ гудамж, замын зураг төслийг “Гудамж” төслийн захиалгаар “Эйч Ай Би” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Экспресс” зам ХХК гүйцэтгэсэн бол ажлын бүхий л үе шатанд Японы “Си Ти Ай” Инженеринг Интернэйшнл” ХХК зөвлөх үйлчилгээ үзүүлж, хяналт тавин ажиллажээ. Хотын төв хэсгийн хамгийн их түгжрэл үүсдэг хөндлөн тэнхлэгийн хоёр гудамжийг холбосон босоо тэнхлэгийн шинэ гудамж шинэ гудамж гаргахдаа 4895 ам метр талбайд хатуу хучилт хийж, 0.2 км авто зам, 510 ам метр талбайд явган зорчигчийн замыг замыг тусгаарласан 780 метр урт хайс, гарцын хэсэгт 13 ширхэг гэрлэн дохио, долоон ширхэгг гэрэлтүүлгийн шон шинээр суурилуулж, 200 ам метр талбайг ногоон байгууламжтай болгосон зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэжээ. Энэхүү ажлыг хийж дуусгахад нийт хоёр тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд иргэд энэхүү ажилд их ам сайтай байлаа. “Гудамж” төслийн ажил амжилттай үргэлжилж байгаа бөгөөд тун удахгүй Зуун айлын уулзвар, Яармагийн хос гүүрний уулзвар, Ахуйн үйлчилгээний уулзвар, шинэ чиглэлийн бусад замууд ар араасаа ашиглалтанд орох юм байна.