Чингэлтэй хайрханы явган аялалын замыг тохижуулж, нээлээ

2017 оны 12 сарын 01

Нийслэлийн иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох, байгалийн сайханд, эрүүл орчинд амрах зугаалах нөхцөлийг бүрдүүлэх, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор Чингэлтэй хайрханы нэгдүгээр явган аяллын замыг тэмдэгжүүлэх, амрах цэгүүдийг тохижуулах ажлыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас хийж гүйцэтгэлээ.

Явган аялалын тохижилтын ажлыг өнөөдөр дуусгаж, нээлтээ хийсэн юм. Тус явган аяллын замын дагуу ширээ сандалтай сүүдрэвчүүд, мэдээллийн самбаруудыг байршуулж, зүг заасан, анхааруулах тэмдгүүдийг суурилуулан тохижуулжээ. Ингэснээр иргэд тохилог аяллын замаар алхан амралтын өдрөө цэвэр агаарт өнгөрөөх боломжтой болж байгаа юм. 

“Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотыг тойрон байгаа дөрвөн их хайрханд явган аялалын замыг тохижуулах ажил хийнэ гэсэн заалт байгаа. Үүний дагуу нийслэлийн Аялал жуулчлалын газраас хоёр дахь тохижилтын ажлынхаа нээлтийг хийж байна. Бид 2016 онд Богдхан ууланд аялалын замыг тохижуулж, нээлтээ хийсэн. Энэ жил Чингэлтэй хайрханы замыг тохижуулж, тэмдэгжүүлж нээлээ. Дараа жилүүдэд үлдсэн хоёр хайрхандаа тохижилтын ажлыг хийх болно” хэмээн нийслэлийн Аялал, жуулчлалын газрын дарга Д.Батсүх ярилаа.

Чингэлтэйн автобусны эцсийн буудлаас 1.5 км яваад явган аялалын зам эхэлж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50548
0 эможи
keyboard_arrow_up