Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр ажлын анкет бөглүүлнэ
Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдөр болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ өдрийн хүрээнд ХНХЯ-аас Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран "ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАСАН АЖИЛ ОЛГОГЧДЫН САЙН ТУРШЛАГЫГ ТҮГЭЭХ НЬ" сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцохоос гадна тэдгээр ААН-үүдэд төрөөс үзүүлдэг дэмжлэгийн талаар танилцуулан сурталчлах юм. Хэлэлцүүлэг ХНХЯ-ны 10 дугаар давхрын хурлын танхимд болж байна.
Хэлэлцүүлэг 13.00 цагт өндөрлөсний дараа 14:00-17:00 цагийн хооронд Сангийн яамны спорт зааланд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр ажлын анкет бөглүүлэх үйл ажиллагаа болох бөгөөд хувийн хэвшлийн байгууллага болон есөн дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийнхэн оролцох юм байна.