Гэрийн агаар цэвэршүүлэгчийг ӨӨРӨӨ ХИЙГЭЭРЭЙ

2017 оны 11 сарын 30

Томас Толхелм хэмээх залуу 2012 онд Бээжинд амьдарч байхдаа анх агаар цэвэршүүлэх төхөөрөмж бүтээхээр шийджээ. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Бээжингийн агаарын бохирдлыг “AirPocalypse” хэмээн нэрлэх болсноор энэ асуудал том хэмжээнд хүрснийг илэрхийлж байсан юм.

Томас олон туршилт хийж, агаарын бохирдлын талаар судалгаа хийсний үндсэн дээр яаж агаар цэвэршүүлэх вэ гэж толгойгоо гашилгах болжээ. Хэдийгээр зах зээл дээр аль хэдийнэ агаар цэвэршүүлэх төрөл бүрийн төхөөрөмж худалдаанд гарсан боловч үнэ болон ашиглалтын зардал нь өндөр байв.

Дараах асуултад хариулсны үндсэн дээр агаар цэвэршүүлэгчийг хямд зардлаар, хялбараар хүссэн хүн бүр шийдэж болохыг тэрээр ойлгожээ. Ингэж анх “SmartAir” төсөл эхэлсэн байна.

НЭГДҮГЭЭРТ: Улаанбаатарт агаарын бохирдол том асуудал болсон уу?

The Guardian-д бичсэнээр Улаанбаатар дэлхийн хамгийн их бохирдолтой хоёр том хотын нэг. 2008-2011 онд агаар дахь PM2.5 тоосонцрын хэмжээ ойролцоогоор 150 микрограмм байв. Харин Бээжин хотод 2014 онд энэ тоо 98 микрограммтай тэнцэж байлаа.

Гэтэл ДЭМБ-ын тогтоосон стандарт хэмжээ нь 25 микрограмм байдаг. Магадгүй Улаанбаатарын агаарын бохирдлын шалтгаан нь үйлдвэр эсвэл автомашин гэж хүмүүс бодож болох юм.

Гэвч тийм биш байв. Учир нь заримдаа -40 градус хүртэл хүйтэрдэг энэ хотод иргэд өвлийг давахын тулд их хэмжээний нүүрс түлж, гэрээ дулаацуулдаг болохоор л агаарын бохирдол ийм хэмжээнд хүрчээ .

Түүнчлэн Монголын нийслэлд амиа алдаж буй 10 хүн тутмын нэг нь агаарын бохирдлын улмаас хорвоог орхих болсон тухай судалгаа бий. Тэгэхээр 1.3 сая хүн амьдарч буй энэ хотод цэвэр агаар гэдэг юу юунаас чухал зүйл болсон юм.

Нүүрсний хэрэглээг халах, цахилгаанаар дулааныг шийдвэрлэх, дэд бүтцээ хөгжүүлэх зэрэг асуудал урт хугацаанд хэрэгжих бөгөөд иргэд юун түрүүнд өөрсдийгөө хамгаалах нь хамгийн чухал болж таарна.

ХОЁРДУГААРТ: 100-200 мянган төгрөгөөр гэртээ цэвэр агаар бий болго

Бээжинд 2012 онд агаарын бохирдол аюултай хэмжээнд хүрсэн үед Томас анх агаарын бохирдлын талаар судалж эхэлсэн талаар дурдсан. Харин энэ үедээ түүний олж мэдсэн хамгийн чухал зүйл нь тун хялбар аргаар, хямд зардлаар гэрийн агаарыг цэвэршүүлэх төхөөрөмж байсан юм.

Зах зээл дээрх төхөөрөмжүүдийн үнэ дунджаар 200-500 ам.доллар байсан бөгөөд хүн бүр худалдан авах боломжгүй энэ төхөөрөмжийг юу тийм гайхамшигтай болгож буйг тэрээр судалж үзээд сонирхолтой үр дүнд хүрчээ.

  • HEPA ШҮҮЛТҮҮР

Анхны цөмийн зэвсгийг бүтээсэн Манхэттэн төслийн үеэр Артур Литтл судалгаа хөгжүүлэлтийн компани “HEPA” буюу “Өндөр үр дүнтэйгээр тоосонцор тогтоогч” хэмээх шүүлтүүрийг загварчилжээ. Хүн төрөлхтөн саран дээр буусан шалтгааны нэг нь энэ шүүлтүүр байсан юм.

Тэгвэл агаар цэвэршүүлэгч аливаа төхөөрөмж нь дотроо “HEPA” шүүлтүүртэй байх бөгөөд тэр шүүлтүүр нь PM2.5, PM10 тэргүүтэй тоосонцрыг төрлөөсөө шалтгаалан 85-99,99 хувь шүүдэг. Харин үүнээс бусад зүйлс нь тийм ч өндөр ач холбогдолтой байсангүй.

Түүнчлэн ажиллах зарчим нь ердөө л орчны агаарыг HEPA шүүлтүүрээр дамжуулах байжээ. Тэгэхээр бидэнд HEPA шүүлтүүр болон сэнс байхад л үр дүнд хүрч болох юм. Сэнс нь битүү бүрхүүлтэй, агаар нэвтрүүлэх хэсэг нь хавтгай байх ёстой.

HEPA шүүлтүүрийг гэр ахуйн болон машины сэлбэгийн дэлгүүрээс авч болно. Нэршлийн хувьд E10 стандартын хувилбар нь 85 хувь хүртэл, E11 болон түүнээс дээш U17 хүртэлх стандартын хувилбарууд нь 95-99,99 хувь хүртэл шүүдэг.

Томас дорх хоёр төрлийн загварыг туршиж үзжээ. Эхнийх нь буюу Original нь жижиг сэнстэй, 15 метр квадрат хүртэлх хэмжээтэй өрөөний агаарын цэвэрлэхэд тохиромжтой бөгөөд дуу чимээ бага гэдгээрээ давуу талтай.

Харин арай үнэтэй Canon гэж нэрлэсэн загвар нь илүү том сэнстэй учраас 30 метр квадрат болон түүнээс дээш хэмжээтэй өрөөнд илүү тохирно. Түүнчлэн хамаагүй богино хугацаанд, илүү үр дүнтэй ажилладаг.

100-200 мянган төгрөг гэдэг үнэмлэхүй үнэ биш юм. Учир нь та өөрийн хүссэн сэнс болон HEPA шүүлтүүрийг худалдаж аваад ямар нэгэн аргаар эвтэйхэн тогтооход л хангалттай бөгөөд тодорхой давтамжтайгаар HEPA шүүлтүүрээ сольж байх хэрэгтэй.

Агаар цэвэршүүлэгчийг өөрөө хэрхэн хийх тухай доорх бичлэгээс үзээрэй...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50476
0 эможи
keyboard_arrow_up