Хотын агаар бүхэлдээ МАШ ИХ БОХИРДОЛТОЙ байна

2017 оны 11 сарын 30

Arslan.mn

Өнөөдөр өглөө 08:00 цагийн байдлаар хотын агаар ихэнх байршлуудад маш их бохирдолтой  гэж гарчээ. 

Нисэх, Толгойт, Телевиз, Амгалан, Баруун 4 зам, Бөхийн өргөө орчимд долоон байршилд маш их бохирдолтой буюу агаарын чанарын индекс 552-1107-той байна.

Мөн Монгол газар орчимд их бохирдолтой, 100 айл орчимд дунд зэргийн бохирдолтой байна.

Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай.

ДЭМБ-ын стандартын дагуу агаарын чанарын индекс 50-аас доош байгаа нөхцөлд цэвэр агаартай байна гэж үздэг бөгөөд нисэх, Мишээл экспо, Монгол газар орчимд хэвийн байна.

Агаар маш их бохирдолтой буюу АЧИ 501-ээс дээш байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ.

Тиймээс хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй.

Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүхийг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
50474
1 эможи
keyboard_arrow_up