Хөшгийн хөндийн нисэх буудлын зурвасын хучилтыг хийж эхэллээ
Хөшгийн хөндийд баригдаж байгаа Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын аэродромын хөөрч буух зурвасны бетон хучилтын ажлыг энэ сарын 25-наас эхэлсэн. Герман улсад үйлдвэрлэсэн, олон улсад бетон зам тавихад ашигладаг “Вертген” технологийн автомат машиныг энд ашиглаж байгаа бөгөөд энэхүү машин нь бетон замыг 15 метр хүртэл өргөн, 50 см хүртэл зузаантайгаар хучиж дэвсэж чаддаг, зогсолтгүй 24 цагийн турш бетон зам үйлдвэрлэх хүчин чадалтай машин юм.
Хөшгийн хөндийн Олон улсын нисэх буудлын аэродромын хөөрч буух зурвас нь 3600 метрийн урттай, 45 метрийн өргөнтэй байх бөгөөд 7.5 метрийн асфальт бетон хөвөөг хоёр талаар нь дэвсэх юм. Энэхүү ажлыг гурван сарын хугацаанд хийж дуусгах аж. Зурвасны хучилтын ажлыг Япон, БНСУ-ын инженер-техникийн багийнхан гүйцэтгэж байна.