Машины арын суудалд суусан хүүхэд илүү хорддог

2017 оны 11 сарын 29

Arslan.mn

Машины арын суудалд суусан хүүхэд илүү их агаарын бохирдолд өртдөг тухай НҮБ-аас анхаарууллаа. НҮБ-ын Хүүхдийн санг автомашин доторх агаар гадаах агаараас их бохирдолтой гэдгийг ард түмэнд анхааруулсан зөвлөмж гаргахыг Их Британийн Засгийн газраас шаарджээ.

Копенгагенд хийсэн судалгаагаар автомашины бүхээг доторх агаарын солилцоо муу байдгаас болоод доторх агаарын чанар гадаах агаарын чанараас муу байгааг тогтоосон аж. Тиймээс арын суудалд сууж байгаа хүүхэд үүнээс болж их хэмжээний хортой агаараар амьсгалж байдаг бөгөөд эцэг эхчүүд энэ тухай тодорхой ойлголт ч байхгүй байгаа нь ноцтой асуудал гэжээ.

Түүнчлэн Засгийн газар ард иргэдэд агаарын бохирдлын талаар хангалттай мэдээлэл өгч, хүүхэд хэрхэн хордож байгааг ойлгуулахын зэрэгцээ хэрхэн сэргийлэх аргыг заах ёстой гэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50382
0 эможи
keyboard_arrow_up