Жолооны үнэмлэхийг хэвийн олгож эхэллээ

2017 оны 11 сарын 28

unemleh

Хоёрдугаар сараас хойш хүлээгдээд байсан жолооны үнэмлэх хэвлэлтээс гарчээ. Жолооны үнэмлэх нөхөн авах, солиулах, шинээр жолооч болсон, ангилал ахиулах зэргээр шинээр үнэмлэх авах гэсэн 100 мянга гаруй иргэний материал Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд ирээд байсан юм.

Уг асуудлыг шуурхай шийдэх арга хэмжээ авч ажилласнаар  жолооны үнэмлэх хэвлэлтээс гарч, өнөөдрөөс эхлэн иргэдэд тарааж байна. 2014 оноос хойш жолооны үнэмлэхэд агуулагдах мэдээлэл төрийн нууцад хамаарагдахгүй болсон. Тиймээс нээлттэй тендер зарлаж шалгарсан компани нь үнэмлэхийг хэвлүүлдэг болсон байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50369
1 эможи
keyboard_arrow_up