БНКазУ-ын анхны Ерөнхийлөгчийн өдөр ирэх сарын нэгэнд болно

2017 оны 11 сарын 28

Казахстан улс жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нийг "Казахстаны Анхны Ерөнхийлөгчийн өдөр" болгон тэмдэглэж иржээ. Мөн арванхоёрдугаар сарын 16-нд Казахстан улсын Тусгаар тогтнолын өдөр тохиодог байна. Үүнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монголд суугаа Элчин сайдын яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Ж.Орынбай

Arslan.mn

 "Казахстаны төр засгийг үүсгэн байгуулагч анхны Ерөнхийлөгч Н.Назарбаев ард түмнийг гэгээлэг үйлст нэгтгэх, нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэх, олон улсын нийгэмлэгийн талархал, хүндэтгэлийг хүлээсэн дэлхийн болон бүс нутгийн энх тайвны санаачилгуудын зохиогчийн хувьд улсын гадаад бодлогын чиглэлийг тодорхойлох ажилд их хувь нэмэр оруулж байгаа.

Сайтар боловсруулагдсан дотоод, гадаад бодлогын ачаар Казахстан Улс улс төр, нийгэм, эдийн засгийн хямрал цочролд оролгүйгээр, хөгжлийн шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулж, дэвшил, хөгжил цэцэглэлтийн замд гарсан. " хэмээлээ. 

Анхны Ерөнхийлөгчийн баярын өдрийн хүрээнд 11-р сарын 27-нд Астана хотод зохион байгуулагдсан олон улсын парламентын бага хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Казахстаны парламентын бүлгэмийн дарга Д.Мурат оролцож байгаа нь улс хоорондын хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулж байна" хэмээн онцоллоо.

Элчин сайдын яамны зүгээс Монгол Улсын боловсрол, спорт, нийгмийн салбарт хувь нэмрээ оруулсан зарим казах иргэдэд БНКазУлсын Соёл, спортын яам болон Элчин сайдын яамны талархлын бичгийг гардууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50367
0 эможи
keyboard_arrow_up