Чех Улсад оршин суух зөвшөөрөл хүсэгчид утсаар ярилцлагын тов тогтоох боломжтой боллоо

2017 оны 11 сарын 28

Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамнаас визний мэдүүлгийг хүлээн авах цагийн хуваарийн визапойнт системийг энэ сарын 24-нөөс эхлэн зогсоож, шинэ бүртгэлийн системээр виз мэдүүлэх цаг товлодог болсон тухай өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Arslan.mn

Бүгд Наймардах Чех Улсын Элчин сайд Ийржи Бродский "Чех Улсад оршин суух зөвшөөрөл хүсэгчид утсаар ярилцлагын тов тогтоох боломжтой боллоо. 

Нэг виз мэдүүлэгч нь нэг дуудлага гэсэн дүрэм мөрдөгдөнө. Насанд хүрээгүй хүнд хууль ёсны асран хамгаалагчийн хамтаар шенгений виз мэдүүлэх тохиолдолд нэг утасны дуудлагаар асран хамгаалагч ярилцлагын тов авахдаа давхар бүртгүүлэх тусгайлсан боломжийг олгож байгаа.Ажил эрхлэлтийн картыг зөвхөн насанд хүрсэн буюу 18-аас дээш насны хүн мэдүүлнэ.

Утсаар ярилцлагын тов тогтоох бүртгэлийн систем нь тухайн дугаар руу холбогдсон виз мэдүүлэгчдийн хийсэн дуудлагын дарааллаар автоматаар жагсаалт үүсэх юм. 

Хэрвээ виз мэдүүлэгч товлосон ярилцлагын цагтаа хүрэлцэн ирэхгүй тохиолдолд тухайн ярилцлагын товд оронд нь өөр хэн нэгнийг хүлээн авахгүй бөгөөд тухайн виз мэдүүлэгч дахин журмын дагуу шинээр ярилцлагын тов авна. 

Arslan.mn

Бүх виз мэдүүлэгчдийг ярилцлагын тов зарласан өдөр цагтаа Элчин сайдын яамны цахим хуудас дээр дэлгэрэнгүй тавигдсан байгаа шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн Элчин сайдын яаман дээр хүрэлцэн ирнэ. 

Товлосон цагтаа иргэд ирээгүй тохиолдолд шенгений виз болон ажил эрхлэлтийн карт мэдүүлэхээр хүсэж буй бусад иргэдийн боломжийг хааж, нөгөө талаас захиргааны үйл явцыг удаашруулж байгаа явдал юм" гэлээ. 

Чех Улсын Элчин сайдын яаманд утсаар ярилцлагын тов тогтоох гэж буй иргэд: 

Богино хугацааны шенгений виз болон ажил эрхлэлтийн карт мэдүүлэхээр ярилцлагын тов тогтоох тохиолдолд зөвхөн 70110223 утасны дугаар руу залгаж, урьдчилж цаг авна. 

Богино хугацааны шенгений виз мэдүүлэх зорилгоор утсаар ярилцлагын тов тогоох тохиолдолд зөвхөн Баасан гараг бүр өглөө 08:30 минутаас эхлэн дараа долоо хоног хүлээн авах 54 ширхэг визийн өргөдөл хүлээн авах ярилцлагын тов олгохоор тохируулсан байдаг байна. 

Ажил эрхлэлтийн карт мэдүүлэх зорилгоор утсаар ярилцлагын тов бүртгүүлэх тохиолдолд зөвхөн Баасан гараг бүр өдөр 13:30 минутаас эхлэн дараа долоо хоног хүлээн авах 18 ширхэг өргөдөл хүлээн авах ярилцлагын тов олгохоор тохируулсан байдаг аж. 

Урт хугацааны виз болон ажил эрхлэлтийн картаас бусад удаан хугацааны оршин суух эрхээр виз мэдүүлэх. Үүнд бүл нэгдэх, суралцах, бизнес эрхлэх зорилгоор урт хугацааны оршин суух эрх мэдүүлэх, байнгын оршин суух гэх бусад төрлүүдийн хувьд зөвхөн visa_ulaanbaatar@mzv.cz и-мэйд хаягт Баасан гараг бүр 08.30 минутаас эхлэн хандаж, дараа долоо хоногт хүлээн авах 15 ширхэг визийн өргөдлийн ярилцлагын тов олгохоор тохируулсан байдаг. 

Ярилцлагын тов и-мэйлээр илгээхдээ тусгай код ашиглах ба тухайн код Элчин сайдын яамны цахим хуудасны нүүрэн хэсгийн баруун дээд буланд улаанаар долоо хоног бүр шинэчлэгдэн тавигдана. 

Ярилцлагын тов тогтоох дэлгэрэнгүй мэдээлэл мөн Элчин сайдын яамны цахим хуудсанд Монгол, Чех хэлээр тавигдсан байгаа аж. 

Виз мэдүүлэгч утсаар ярилцлагын тов авах гэж байгаа тохиолдолд дараах мэдээллийг зайлшгүй хэлэх үүрэгтэй. (Яриаг монгол, чех эсвэл англи хэл дээр хийх боломжтой)

Үүнд:

  • Виз мэдүүлэгчийн овог, нэр
  • Визийн төрөл эсвэл ямар төрлөөр оршин суух зевшөөрөл хүсч буйгаа (богино хугацааны шенгений виз тохиолдолд 1,2 эсвэл олон удаагийн нэвтрэх эрхтэй эсэх мөн удаан хугацааны оршин суух зорилгоор ажил эрхлэлтийн карт)
  • Виз мэдүүлэгчийн утасны дугаар болон и-мэйл хаяг
  • Гадаад паспортын төрөл болон дугаар (дипломат, албан, гадаад паспорт гэх мэт.)

Баасан гараг бүр утсаар дараагийн долоо хоногийн Даваа гарагаас Пүрэв гараг хүртэлх визийн материал хүлээн авах өдрүүдийн ярилцлагын тов авах боломжтой юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50351
2 эможи
keyboard_arrow_up