Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

2017 оны 11 сарын 27

Arslan.mn

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан уриалгын дагуу дэлхий нийтээр иргэд, байгууллага, нийгмийн бүхий л хүрээний оролцоотойгоор хүний эрхийн асуудлыг хөндөж, эрхийнхээ төлөө тэмцэх, эрхээ шаардах талаар кампанит ажлыг бүтэн жилийн турш зохион байгуулахаар ажиллаж байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран “Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх” арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон, Мишээл, Дүнжингарав, Оргил салбаруудад тус тус зохион байгуулах аж.

Уг арга хэмжээний хүрээнд хамтрагч байгууллагууд болон тус Комиссын 21 аймаг дахь ажилтнууд 12 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар аймаг бүрт иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч ажиллах юм.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн байруудаар:

1. Дүнжингарав салбар (2017.12.05-ны өдөр)

2. Мишээл салбар (2017.12.06-ны өдөр)

3. Драгон салбар (2017.12.07-ны өдөр)

4. Оргил салбар (2017.12.08-ны өдөр)

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50303
0 эможи
keyboard_arrow_up