АТГ-т хандах, худлаа мэдээлэл өгөх тохиолдлууд их гарчээ

2017 оны 11 сарын 27

АТГ-аас 11 дүгээр сард хийсэн ажил болон цаг үеийн бусад асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсанаас хойшхи нэг жилийн хугацаанд АТГ төрийн бүх шатны байгууллагад очиж ажиллажээ. Энэ хүрээнд илэрсэн зарим зөрчил, дутагдлын талаар жишээ баримт дэлгэлээ.

Энэ сард АТГ-аас 21 аймагт ажиллаад ирсэн бөгөөд Орон нутагт ажиллаж байхад илэрсэн зөрчил дутагдлуудын талаар мэдээллэв. Тодруулбал орон нутагт ажиллаж байх хугацаанд хэн нэгэн албан тушаалтныг улс төрийн болон бусад зорилгоор харлуулж, өрсөлдөгчөө зайлуулж, чадах гэсэн санаагаар АТГ-т хандах, худлаа мэдээлэл өгөх  тохиолдлууд их гарчээ. 

Үүнээс гадна орон нутагт ажиллаж байхад төрийн албан хаагчид нь намчирхаж, хоёр, гурав, олон хуваагдсан, үүнээс үүдэлтэй төрийн үйлчилгээ цалгардсан, зохиомол эрэлт бий болгож иргэдийг чирэгдүүлдэг, авилга, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн асуудал их ажиглагдсан гэв. Улмаар н бүх аймагт нийтлэг байгаа зөрчлүүдийг зарим аймгаар жишээ татаж ярив. Засаг даргын нөөц хөрөнгийг зохих журмын дагуу биш үр ашиггүй зарцуулдаг байдал илэрчээ. Тодруулбал шагнаж урамшуулах, төлбөр тооцоо хийх, үйл ажиллагаа зохион байгуулах, хандив тусламж, хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээнд Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулж байжээ.

"Сум хөгжүүлэх сангийн зээл олгох сонгон шалгаруулалт ил, тод нээлттэй бус байна"

Arslan.mn

Сум хөгжүүлэх сангийн зээл олгох сонгон шалгаруулалт ил, тод нээлттэй бус. Өөрийн аав ээж, ах, дүү хамаатан садан зэрэг хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгож зээл олгодог. Зээлийг тухайн сумын онцлогийг харгалзан үзэхгүй олгодог. Зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг, хяналт сул, эргэн төлөлт хийдэггүй, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, эзэнгүйдүүлсэн байна. Жишээлбэл, Увс аймгийн Наранбулаг суманд сум хөгжүүлэх сангаас 20 сая төгрөгийн зээлийг тоосгоны үйлдвэр барих зориулалтаар олгосон боловч өнөөг хүртэл үйлдвэр баригдаагүй, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50285
0 эможи
keyboard_arrow_up