Иргэн та ГАЛТ ЗЭВСЭГ эзэмшдэг бол энэ сардаа багтаан ТАТВАРАА төлнө үү

2017 оны 11 сарын 27

Image result for галт зэвсэг

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай дагалдан гарсан нэг  хууль бол Галт зэвсгийн албан татварын тухай хууль юм. Жил ирэх тусам галт зэвсгийн хэрэглээ нэмэгдэж, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийн тоо олширох болсон.

Өмнө нь  Бууны албан татварын тухай хуулиар галт зэвсэг эзэмшигчид ердөө жилд 4-6 мянган төгрөгийн татвар  улсад төлдөг байсан. Энэ тоо бол сумны үнээс ч хямд өртөг юм. Харин шинээр батлагдсан Галт зэвсгийн албан татварын тухай хуулиар татварын хэмжээг жилд 15-60 мянган төгрөг байхаар тогтоосон байна.

Хуульд галт зэвсгийн төрлөөс хамаарч өөр, өөр татварыг төлөхөөр заажээ. Хэрэв таны эзэмшиж буй галт зэвсэг:

-Үзмэр, цуглуулга, спорт-сургалтын зориулалттай бол -15 мянган төгрөг

-Ан, агнуур, харуул хамгаалалттын зориулалттай 6.4 мм хүртэлх калибрын бүх төрлийн галт зэвсэг бол- 30 мянган төгрөг  

-6.5 түүнээс дээш мм-ийн калибрын галт зэвсэг  бол - 60 мянган төгрөг

Харин үрлэн сумтай галт зэвсэг эзэмшиж буй бол 30 мянган төгрөгийн татвар тус, тус төлөх аж.

Музейн үзмэр, иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар ашиглах боломжгүй, хөнөөх чадваргүй болсныг цагдаагийн байгууллага тогтоож гэрчилгээ олгосон, байгаль хамгаалагчийн эзэмшилд байгаа албаны галт зэвсгүүдийг албан татвараас чөлөөлнө гэж заажээ.

Та ашиглагдахгүй болсон галт зэвсгээ бүртгэлээс хасуулах үүрэгтэй

Та өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийг жил бүрийн 12 дугаар сарын нэгний дотор Цагдаагийн байгууллагад бүртгүүлж албан татвараа тогтсон хугацаанд төлөх ба эвдэрч, ашиглагдахгүй болсон галт зэвсгийг бүртгэлээс хасуулах ёстой.

Хэрэв галт зэвсэг өвлөж, эсвэл худалдан авсан бол ажлын арван өдрийн дотор бүртгүүлж, гэрчилгээ авна. Галт зэвсэг эзэмшигч оршин сууж буй хаягаа өөрчилвөл Цагдаагийн байгууллагаас бүртгэлээ хасуулж, шилжин очсон газраа дахин бүртгүүлэх хэрэгтэй юм байна.

Галт зэвсгийн тухай хууль батлагдснаар галт зэвсэг эзэмшигчдэд тавих хариуцлага чангарч, мөн хаана, ямар галт зэвсгийг хэн эзэмшиж байгааг мэдэх боломж бүрдсэн юм. Иргэн та зэвсгийн албан татвараа 2017 оны 12 сарын 01-ний өдрөөс өмнө төлнө үү.

No automatic alt text available.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
50278
3 эможи
keyboard_arrow_up