Амралтын өдрүүдэд 82 согтуу жолоочийг саатуулжээ

2017 оны 11 сарын 27

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдрүүд буюу арваннэгдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлэн саатуулжээ.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 3 бүртгэгджээ.

Эдгээр өдөр Замын цагдаагийн албанд нийт 577 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 407 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүн гэмтэж бэртсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10 осол, мөргөлдөх хэлбэрээр 15 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэн гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Орон нутагт  ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирсон байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Сайханы хөтөл гэх газар Hyundai Porter маркийн автомашин онхолдож, жолооч Т амиа алджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50268
0 эможи
keyboard_arrow_up