Цахимаар газар өмчлүүлэх эхний 20 байршил батлагдлаа
2014 оны 6 сарын 26
НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд газар өмчлүүлэх 52 байршлаас эхний 20 байршлын хаяг зурагт төслийг баталлаа.
Ингэснээр иргэдийн өргөдлийг цахимаар хүлээн авахад бэлэн болсон гэж болно. Гэсэн хэдий ч наадмын дараа буюу ирэх наймдугаар сараас газар өмчлүүлэх ажлыг эхлүүлэх болсон тухай НӨХГ-аас мэдээллээ.
Эхний ээлжинд хотын захын дүүргүүд болох Багануур, Багахангай, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд газрын хаягжилтыг тогтоосон байна. Ингээд иргэдэд газар өмчлүүлэх эхний 20 байршлын мэдээллийг хүргье.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5024
0 эможи