ӨНӨӨДӨР: “Шинэ санаа-Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний шилдэг бүтээгдэхүүн болон төслийн уралдаан болно

2017 оны 11 сарын 27

Arslan.mn

Монголын Урчуудын Эвлэлийн Уран зургийн галeрэйд

10:00 цагт Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хулгай, хүчирхийллээс хүүхдийн хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах зорилготой “Цахлай” хүүхэд хамгаалал, хөгжлийн төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болно.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10:30 цагт "Нээлттэй нийслэл" мэдээллийн цагт Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын удирдлагууд оролцоно. 

11:00 цагт “Шинэ санаа-Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний шилдэг бүтээгдэхүүн болон төслийн уралдааны талаар нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газраас мэдээлэл хийнэ.

Монголын хүүхдийн ордонд

10:30 цагт Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзалт хийнэ.

Тусгаар Тогтнолын Ордны 6 дугаар давхарт

11:30 цагт Монгол Ардын Намын 28 дугаар их хурлын шийдвэрүүдийг танилцуулж мэдээлэл хийнэ.

Live conference center-т

11:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, ажлын байрыг нэмэгдүүлэх “Lead talks” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ. 

12:00 цагт "Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл" ТББ-аас үйл ажиллагаа, хилийн чанад дахь Монголчуудын болон ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах асуудлаар төр засгийн удирдлагуудад явуулсан шаардлагын талаар хэвлэлийн хурал хийнэ. 

Үндэсний мэдээллийн төвд 

12:00 цагт Ашигт малтмалын лицензийн хууль бус олголт болон 30 гэр бүлтэй холбоотой гэх мэдээллийг шалгах ажлын хэсэг УЕПГ-ын дэргэд байгуулагдаж байгаа талаар мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

12:00 цагт Монгол Улсын Гавьяат жүжигчин, СУИС-ийн хүндэт профессор Д.Нанжидын “Бүжгийн урлагт 70 жил” үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ.

БСШУСЯамны хурлын танхимд

12:00 цагт Дохионы хэлний шинэ сургалтын платформ болох "Ярьдаг гар-1" төслийн танилцуулга болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50238
0 эможи
keyboard_arrow_up