Прокурорын байгууллагын ахмадууд байгалийн үзэсгэлэнт газраар аялана

2014 оны 6 сарын 26

Улсын Ерөнхий Прокурорын газраас ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж зуны дэлгэр цагаар монголын орныхоо байгалын үзэсгэлэнт газрыг үзүүлэх зорилгоор зуны аялалыг зохион байгуулж байна.

Аялал 2014 оны 06-р сарын 27-ноос эхлэх бөгөөд Хархорин, Архангайн Тайхар чулуу, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Хөвсгөл далай, гэсэн маршрутаар 6 хоног аялах юм.

Энэхүү аялал нь ахмадуудын хувьд  эрүүл цэвэр агаарт эх орныхоо байгалын сайхантай танилцаад зогсохгүй эрүүл мэндэд нь хөдөлгөөнөөр амин дэм өгсөн чухал арга хэмжээ болж байгаад сэтгэл өндөр байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5017
0 эможи
keyboard_arrow_up