ӨНӨӨДӨР: Нийгэм дэх хүчирхийллийн эсрэг “Төөрдөг байшин“ эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно
Хангарьд ордны 14 давхрын А танхимд
09:00 цагт НИТХ-ын ээлжит 12-р хуралдаан 09:00 цагт эхэлнэ. Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Корпорэйт Зочид буудлын Eventy Hall-д
10:00 цагт Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт, хэвлэлийн хурал болно.
Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн II байранд
10:00 цагт "Оюутны эрүүл хоол" төслийн загвар, оюутны кафены нээлт болно.10 цагт болно.
ОУУБИС-д
11:00 цагт "Хятадын Тайжи Ушугийн соёл" өдөрлөг болно.
Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагт Дорнод аймгийн иргэд хууль бус алт олборлолтыг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийнэ.
12:00 цагт Польшийн кино өдөрлөгүүд болж байгаатай холбоотой мэдээлэл хийнэ.
Төрийн ордны Иргэний танхимд
13:00 цагт Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах олон нийтийн оролцоо, хяналт сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно.
Орд арт галерейд
14:00 цагт Нийгэм дэх хүчирхийллийн эсрэг "Төөрдөг байшин" эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно.
Бишрэлт зочид буудлын хурлын зааланд
14:00 цагт Good Neighbors Монгол төлөөлөгчийн газрын Өрхийн орлого нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй хоршоо, бүлийн тайлан, форум уулзалт болно.
МХЕГ-ын 205 тоотод
14:00 цагт Хүнсний бүтээгдэхүүний нянгийн бохирдлыг үүсгэгч шаардлага хангахгүй сав баглаа боодлын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна.
Зам тээврийн хөгжлийн яаманд
16:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажиллана.
17:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажиллана.