ФОТО: МҮОНРТ өнөөдөр сэтгүүлчдэд хаалгаа нээлээ

2017 оны 11 сарын 23

Arslan.mn

МҮОНРТ-ийн хамт олон өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгууллаа. Энэ хүрээнд тус байгууллагад хийгдэж буй техникийн шинэчлэлт, тохижилтын ажил, “MNB спорт”, “MNB World” төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, уран бүтээлчдийн бэлтгэж байгаа шинэ уран бүтээл, 2018 онд үзүүлэх шинэ контeнт, кинонуудын талаарх мэдээлэл, “MNB хүүхдүүд” цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах, 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, шилдэг уран бүтээлчдийн өрөөгөөр зочилж, тэдэнтэй уулзах зэрэг ажил өрнөлөө.

Arslan.mn

Өдөрлөгт сонин, телевиз, сайт зэрэг 20 орчим байгууллагын сэтгүүлчид цуглаж, МҮОНРТ-ийн удирдлага, уран бүтээлчдэд сонирхсон асуултаа тавьж, ярилцсан юм. 

Arslan.mn

Мөн 2018 онд ОХУ-ын нийслэл Москва хотноо болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулахаар "NTV" телевизтэй хамтран бэлтгэл ажилдаа ороод байна. Сонирхуулахад, хэвлэл мэдээллийнхнээс гадна “Отгонтэнгэр” их сургуулийн Д.Ганчимэг багштай сэтгүүлчийн ангийн хоёрдугаар дамжааны оюутнууд МҮОНРТ-д зочилж, уран бүтээлчдийн ажлын нэг өдөртэй танилцлаа.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50149
0 эможи
keyboard_arrow_up