“Эрчим хүчний Хартийн Улаанбаатарын форум” ОУ-ын хурал болж байна
Монгол ба Хятад улсын газар нутагт хамаарах, Говийн бүс нутаг нь нарны эрчим хүчний нөөцөөр , дэлхийд гуравдугаарт ордог ба хүчтэй салхины нөөц нь, эдгээр төслийг хэрэгжүүлэх тааламжтай нөхцөлийг бүрдүүлдэг байна. Тиймээс говийн бүс нутгийн, сэргээгдэх эрчим хүчний нөөц нь, зүүн хойд азийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний эрэлт, хэрэгцээг хангахад хэрхэн, хувь нэмрээ оруулах талаар ярилцахаар ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсын төлөөлөл манай улсад айлчлан “зүүн хойд ази дахь сэргээгдэх эрчим хүчний хөгжил, “говьтек ба азийн супер сүлжээ” санаачилга сэдвийн дор “Эрчим хүчний Хартийн Улаанбаатарын форум” олон улсын хурлыг хийж байна.
Говьтек санаачилга нь говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөцөөс цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, цахилгаан эрчим хүчний эрэлт ихтэй бүс нутгуудад уг эрчим хүчээ экспортлох зорилготой юм. Харин Эрчим хүчний эрэлттэй газруудад цахилгаан эрчим хүчийг бүсийн эрчим хүчний коридороор хүргэхээр төлөвлөсөн Азийн супер сүлжээ”санаачилга нь зүүн хойд азийн улс орнуудын эрчим хүчний сүлжээг харилцан холбох зорилготой юм байна.
Эрчим хүчний хартийн Улаанбаатарын форумаар Азийн супер сүлжээний хүрээнд дэх БНСУ ба Япон улс хоорондын цахилгаан эрчим хүчний хамтын ажиллагаа болон ОХУ, Монгол улсын эрчим хүчний салбарын хөгжилд үзүүлэх нөлөө, ОХУ ба Монгол, ОХУ ба Япон улс хоорондын системийн харилцан холболт сэдвүүдээр БНСУ, ЯПон, ОХУ-ын төлөөлөгчид илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.