Жолооны үнэмлэхний хэвлэлтийг энэ сард хийнэ
2017 оны 11 сарын 22
Хэвлэх байгууллагын сонгон шалгаруулалтаас үүдэн жолооны үнэмлэхний хэвлэлт бүрэн зогсоод байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Харин энэ сард багтаан жолооны үнэмлэхийг хэвлэж эхлэхээр болжээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас “Тендерт шалгарсан компани бараа бүтээгдэхүүн болон хэвлэх тоног төхөөрөмжөө нийлүүлсэн.
Одоо техникийн тохиргооны ажил явагдаж байна. Тиймээс 11 дүгээр сардаа багтаан иргэдийн жолооны үнэмлэхийг хэвлэж, тараана” хэмээн мэдэгдлээ.
Одоогоор Лицензийн төвд 100 мянган жолооны үнэмлэхний хэвлэлт хүлээгдэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
50067
0 эможи