Таны татварын хуулийн мэдлэгт

2014 оны 6 сарын 26

Асуулт: Амралтын цалингаас хувь хүний орлогын албан татвар яаж суутгаж авах вэ? Цалин, амралтын мөнгөө хамт авч байгаа тохиолдолд татварын хөнгөлөлтийг яаж эдлэх вэ?
Хариулт: Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг үндэслэн цалин болон амралтын цалингийн нийлбэр дүнгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэлийг хассан дүнгээр тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан 10 хувиар тооцож албан татвар ногдуулна. Уг ногдуулсан албан татварын дүнд тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар жилийн 84000 төгрөгийн татварын хөнгөлөлтийн сард ногдох хэмжээгээр хөнгөлөлт үзүүлнэ.
Асуулт:Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах уу?
Хариулт: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар үйлчилгээ үзүүлэх үед Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээнд “0” хувиар нэмэгдсэн өртгийн албан ногдуулна.
Асуулт: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.6.14-т заасан туроператорын үйлчилгээнд ямар үйлчилгээ хамаардаг вэ?
Хариулт: Монгол Улсын Аялал жуулчлалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “туроператор үйлчилгээ”-нд дараах үйлчилгээг хамааруулахаар заасан байдаг. Үүнд:
аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөх, бүрдүүлэх, сурталчлах, бөөнөөр болон жижиглэнгээр худалдах, аялал зохион байгуулах
виз авахтай холбогдсон болон аялалын бусад бичиг баримтын бүрдүүлэлт хийх
онгоц, төмөр зам болон тээврийн хэрэгслээр зорчих билет /тийз/-ийн захиалга хийх, билет /тийз/ худалдах, худалдан авах
зочид буудал, жуулчны бааз, байр, үзвэрийн захиалга хийх
жуулчныг угтан авах, үйлчлэх, үдэн гаргах ажлыг зохион байгуулах
Туроператорын жуулчдад үзүүлж буй дээр дурьдсан үйлчилгээний орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.14-т заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5006
0 эможи
keyboard_arrow_up