Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа хамтран ажилладаг олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа

2017 оны 11 сарын 22

Arslan.mn

2015 онд батлагдсан Дэлхий нийтийн Тогтвортой хөгжлийн 17 зорилттой зэрэгцэн Монгол Улс өөрийн урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичигт тодорхойлсон. Үүнийг Улсын Их хурал 2016 оны 2 дугаар сард баталсан билээ.

2030 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх бат бэх суурийг тавихад Монгол Улсын Засгийн газарт НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын баг болон АХБ дэмжлэг үзүүлж байгаа. Энэ ажлын хүрээнд НҮБХХ-н бэлтгэл ажлын тусламж үзүүлж байгаа. Мөн Үндэсний хөгжлийн газар болон Үндэсний статистикийн хороонд АХБ-наас техникийн тусламж,  ЮНИСЕФ, НҮБХАС-аас ТХЗ-уудыг хэмжихэд олон талын тусламж, дэмжлэг үзүүлж байгаа билээ.

НҮБ-н төлөөлөгчийн газрын баг Монгол Улсын Засгийн газар болон ОУСБ түншүүдийн хамт сүүлийн арваад жилд олсон ололт амжилтыг цаашид бууруулахгүй, хүрсэн түвшинд нь  эргүүлэн хүргэхийн тулд нэн чухал эрүүл мэнд болон нийгмийн салбарт үргэлжлүүлэн оруулахыг дэмжиж байна. НҮБ цогц мэдээлэлтэй, өөрийн харьцангуй давуу асуудлаар  туршлага, нотолгоонд суурилсан зөвлөгөө өгөхийн тулд байгууллага хоорондын (НҮБХАС, ЮНИСЕФ болон ДЭМБ тэргүүлэн) хамтарсан дүгнэлт гарган, нийгмийн салбарын төсөвт нарийвчилсан дүн шинжилгээ хийхээр болсон юм.

Тус ажлын хүрээнд Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин Зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч Биата Транкман, НҮБХХ-ийн Аддис Абаба дахь бүсийн төвийн Эдийн засагч, ахлах зөвлөх, Ажлын багийн удирдагч Дегол Хайлу, НҮБХХ-ийн Байгаль орчны бодлогын зөвлөх Тим Скотт, АХБ-ны Техникийн зөвлөх бөгөөд Манила дахь төв оффисын Нийгмийн хөгжлийн багийн ахлагч Венди Валкер, НҮБХАС-гийн Ази, Номхон далайн бүсийн Эрүүл мэндийн эдийн засгийн зөвлөх Андерсон Стансиолу, ЮНИСЕФ-ийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн Нийгмийн бодлогын мэргэжилтэн Жан Фан нарыг Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа хүлээн авч уулзлаа.

НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон Монгол дахь АХБ-ны суурин төлөөлөгчийн газар хоорондын анхны хэлэлцүүлгийн дараа АХБ, НҮБХХ, НҮБХАС, ЮНИСЕФ-ээс бүрэлдсэн “Цөм баг” өөр өөрсдийн техникийн экспертизийн дагуу МАПС-ын багтай хамтран ажиллаж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг, тэр дундаа нийгмийн салбарт,  хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс хөрөнгө оруулах, бодлогын хувилбарууд болон тэргүүлэх чиглэлүүдийг товлон тогтоохоор зөвшилцсөн. Харин өнөөдрийн уулзалтын үеэр Тогтвортой хөгжлийн зорилтуудыг үнэлж, дүгнэж, хэмжихийн тулд юу шаардлагатай, ямар бэрхшээл байгаа, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцсан юм.

А.Ариунзаяа “Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед богино хугацаанд Монголын эдийн засгийн сэргэлт болон төсөв санхүүг бэхжүүлэх тал дээр Монгол Улсын Засгийн газар олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаад талархаж байна. Та бүхний оруулсан хөрөнгө оруулалт, дэмжлэг, туслалцааг зөв зүйлд, үр дүнтэй зарцуулж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, нэгдсэн зохион байгуулалтад орох нь чухал. Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд эдийн засгаа төрөлжүүлэх ухаалаг хөрөнгө оруулалтын нөхцөлийг хангах, байгаль орчин болон нийгмийн хөгжлийн асуудлуудыг гаргаж байгаа шийдвэрүүдтэй уялдуулан авч үзэх нь чухал.

Эдгээр болон нийгэм, эдийн засгийн бүхий л асуудлыг хамарсан “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030”-ыг хэрэгжүүлэхэд статистикийн байгууллагын оролцоо нэн чухал бөгөөд Үүнтэй холбоотойгоор Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн даваа, мягмар гарагт “Тогтвортой хөгжил-Статистик” үндэсний чуулганыг зохион байгуулсан” гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50043
0 эможи
keyboard_arrow_up