Жолооны шалгалтдаа тэнцсэн бол үнэмлэх нь ШУУД хэвлэгдэн гардаг боллоо

2017 оны 11 сарын 21

Arslan.mn

Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээллийн технологийн төвөөс Жолооны сургалтын төвийн бүртгэлийн програм хангамж /http://dedu.police.gov.mn/-ийг боловсруулан Бүртгэл хяналтын төвд өчигдөр хүлээлгэн өгчээ. 

Ингэснээр сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн иргэн тухайн өдрөөсөө эхлэн жолоочийн үнэмлэх авах хүртэлх хугацааны бүх үйл ажиллагааг өөрөө хянах юм байна. Мөн тухайн иргэн жолооны сургалтдаа амжилттай хамрагдаж, шалгалтууддаа тэнцсэн бол жолооны үнэмлэх нь шууд хэвлэгдэх боломж бүрджээ.

Энэхүү программыг хөгжүүлэхдээ Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлтэй холбосон нь суралцагчийн нэр, регистрийн дугаар давхардах гэх мэт алдаа үүсэхгүйгээр зохицуулагдсан гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв.

 

Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Цагдаагийн байгууллагын хөгжилд мэдээллийн технологийн дэвшил чухал. Энэхүү дэвшлийг бодит амьдралд нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа авьяаслаг, чадварлаг алба хаагчдадаа амжилт хүсье” гэв.

Мөн Мэдээллийн технологи, холбооны төвийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Отгонбат, Бүртгэл хяналтын төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Батболд болон алба хаагчид оролцож тус төвөөс энэ онд хөгжүүлсэн програмуудтай танилцаж, санал солилцлоо.

Жолооны сургалтын төвийн бүртгэлийн систем рүү http://dedu.police.gov.mn/ хаягаар орж бүртгүүлэх аж.

 

Эх сурвалж: ЦЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50001
1 эможи
keyboard_arrow_up